20100723

Хэрхэн зураг авах вэ?

За би сурсан зүйлээ зааж өгье.
Ерөнхий. Digital camera-н сонирхогчын буюу дуран нь сунаж гардаг, ихэвчлэн 3-н үетэй байдаг. Харин сунаж гардаггүй буюу DIGITAL zoom-тэй камер нь ер нь муу. Харин нөгөөх нь Мэргэжлийн буюу дуран (линз) холбох боломжтой олон давхар линзтэй камер байдаг. Ихэнх хүмүүмт сонирхогчын камертай байдаг болохоор энэ талаар илүү арга зааж өгнө.



1. Камерандээр СЕК-р авах буюу хугцаагаар тохируулан авах гэж байдаг. 10 сек, 2 сек, Х3 буюу 3 удаа авах гэж байдаг. Харин 2 сек юунд ашгилах вэ? гэж бодож байсан уу? Энэ бол хөдөлгөөнгүй авах арга юм. Зураг авахад хичнээн гар нь салгандаггүй хүн байсан ч яг зураг дарах агшинд хөдөлгөөн ордог. Харин та 2 сек тааруулаад зургаа авбал зураг сарнихгүй гарна.
2.Үүнийг хүн болгон мэдэх байх. Гэхдээ бичье. Зураг дарах товчлуур нь 2 даралтаас тогтдог. Эхлээд хөнгөн дархад Фокус нь таараад гүйцэд (тултал нь) дараад зураг авах ёстой.
3. Зураг авахад та амьсгаагаа аваад буцаан гаргаад дуусах үед зургаа дарах ёстой. Бас буугаар буудахад тэгдэг гэж сонссон.
4. Зураг авахад Жаазлах арга гэж байдаг. Энэ арга нь байгалийг, байгаа орчиноор хүрээ үүсгэх арга юм. Жишээ нь 1 байшингийн зураг авъя гэж бодвол зүгээр байшингын зураг авсанаас хоёр талын модтой нь авбал тэр зураг гайхалтай гарах болно.
5. Хүнийг авахдаа ер нь яг голлуулж авдаггүй. Камерны дэлгэцийг 9 хуваасны голийн 2 захын аль  нэгэндээр төвлөрүүлж авдаг.
6. Фокусыг тааруулахдаа хүний нүдэндээр тааруулах ёстой. Тэгвэл тэр зурагны  фокус хамгийн сайн таарсан байна гэж үзнэ.
7. Зураг авахад зарим хүмүүс нүдээ аниад зарим нь нээгээд л асуудал ихтэй. Харин зураг авахдаа бүх хүний нүдийг аниулаад зэрэг нээгээрэй гээд нүдээ нээнгүүт зураг авдаг. Энэ үед хүмүүс жинхэнэ ТӨГС харцаар хардаг. Та анзаарсан бол зарим хүмүүс хэтэрхий хичээсэн нүдтэй гардаг шүү дээ.
8. Бас цаад фоноо маш сайн ашгилах чадвартай болох ёстой. Зураг авахад шулуун шугамнууд, шат, хашаа, гэх мэт зүйлсийг авхуулж байгаа хүн уруу чигэлсэн байхаар тааруулж авдаг.
9. Аль болох нарны эсрэг харж зураг авахуулах ёсгүй. Хүмүүс нар руу хараад авахуулна гээд л байдаг шүү дээ. Энэ нь буруу. Яагаад вэ гэвэл ярвайсан, үрчийсэн царайтай л зураг гардаг шүү дээ. Харин нарны дагуу зогсоод Камернийхаа FLASH буюу Сфеска (Спичк) асаагаад зураг авах ёстой.
За хэтэрхий нуршуу болсон байж магадгүй. Энэ бүх аргыг манай Пастор зааж өгсөн юм. Зураг авна гэдэг бол хүн болгох хийдэг зүйл биш. Энэ бас л урлаг шүү. Хамгийн гол зүйл нь Сэтгэлээсээ авсан зураг мэдрэгддэг.Уул нь олон зүйл байна. Асуух зүйл байвал доор бичээрээ.
Энэ хүү мэдээллийг ашгилвал заавал сайтын нэрийг томоор бичнэ шүү. Сарануул-s